Хэрэгжүүлж буй төслүүд

Төслийн хүрээнд БСМС-ийн баг нь esis.edu.mn үндсэн системийг хөгжүүлэхээс гадна дараах дэд системүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна.

Бидний тухай

      Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан боловсролын системийн хатуу, зөөлөн дэд бүтцийг хөгжүүлж, аюулгүй ажиллагааг хангах, өгөгдөл мэдээллийг цахимжуулах, бүртгэх замаар боловсролын үйлчилгээг нээлттэй, ил тод, тэгш хүртээмжтэй болгох зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 111 дүгээр тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ байгуулагдав.


   Боловсролын салбарт удирдлагын мэдээллийн системийг нэвртрүүлж, тогтвортой хөгжүүлснээр цахим засаглал, инновацийг ашиглаж боловсролын үйлчилгээг цахимжуулах, удирдлагын түвшинд аналитик шинжилгээ хийж, оновчтой төлөвлөлт, шийдвэр гаргахад дэмжлэг үзүүлэх зорилготой. “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ нь esis.edu.mn үндсэн системийг хөгжүүлэхээс гадна дараах дэд системүүдийн хөгжүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Үүнд:


1. Мэдээ, мэдээллийн portal.esis.edu.mn портал сайт
2. Тэтгэлэгийн scholarship.esis.edu.mn портал сайт
3. Цахим гарын авлагын help.esis.edu.mn портал сайт
4. Эцэг эхийн parent.edu.mn портал сайт болон мобайл апликэйшнууд
5. Цахим агуулгын econtent.edu.mn портал сайт
6. Цахим сурах бичгийн мобайл апликэйшн зэрэг дэд системүүд багтдаг.

Алсын хараа

Хүн төвтэй цахим боловсролын шинэчлэгч, манлайлагч байгууллага болно.

Эрхэм зорилго

Мэдээлэл, харилцаа холбооны технологийн дэвшлийг ашиглан Боловсролын салбарын хөгжилд хувь нэмэр оруулна.

Уриа

Боловсролыг цахимаар хүн бүрд

2000

“Эрдэмнэт сүлжээний төв”-ийг байгуулагдав

2013

“Боловсролын удирдлага мэдээллийн систем”-ийг байгуулагдав.

2014

БСШУСЯ дээр БСМС хөгжүүлэх суурь судалгааны ажил эхлэв.

2015

• Техникийн болон програмын платформ
• Суурь систем
• Статистикийн систем
• ЕБС асуулга

2016

• Хүний нөөц
• Боловсролын удирдлага
• Хөрөнгийн бүртгэл

2017

• Статистик системийн шинэчлэл
• Дүнгийн мэдээлэл
• Дэвшилт, төгсөлтийн модуль
• Боловсролын бичиг баримтын бүртгэл

2018

• СӨБ системийн судалагааны ажил
• Туршилтийн нэвтрүүлэлт

2020

• Техникийн болон програмын платформ
• Суурь систем
• Статистикийн систем
• ЕБС асуулга

Хүний Нөөц

Сонгон шалгаруулалт

01

Анкет бөглөж хүргүүлэх

Төрийн албан хаагчийн анкетийг үнэн зөв бөглөсөн байх шаардлагатай.

02

Эхний шатны ярилцлага

Асуудал шийдвэрлэх ерөнхий мэдлэгийн тест авах

03

Дараагийн шатны ярилцлага

Дэлгэрэнгүй ( Мэргэжлийн )

04

Удирдлагын түвшний ярилцлага

Эцсийн шийдвэр гаргах

Манайд ажилласнаар

Манай байгууллагыг сонгосноор Танд дараах боломжуудыг олгох болно:

Эрч хүчтэй чадварлаг хамт олонтой хөл нийлүүлэн алхах

Ихийг хийж бүтээх хүсэл тэмүүллийг ямагт дэмжин сайшаадаг

Дэлхийн мэдээлэл технологийн салбартаа манлайлагч байгууллагуудын ажлын арвин туршлагаас /GOOGLE, MICROSOFT, ORACLE/ суралцах боломжтой

Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж

Ажилтан бүрт ахиж дэвших орчныг бүрдүүлсэн, ижил тэгш боломж